EQ Talk #5. Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 4 алхмууд

Та нэвтэрч орно уу!

EQ Talk #5. Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 4 алхмууд

💟EQ Talk #5. Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 4 алхам (Наадмын тусгай дугаар 😉) ⭐️Эцэг эх болохынхоо хувьд бидний хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол хүүхдэдээ 👧👦 өөртөө итгэх итгэл өгөх явдал билээ. 🤗 QkiddyZ контент төслөөс санаачлан хэрэгжүүлж буй EQ Talk подкастын маань ээлжит дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Эцэг эхчүүдийн дунд түгээмэл тулгардаг "Хүүхэд маань ямар ч идэвхгүй болчихлоо, Хүүхэд маань ангидаа өөртөө итгэлгүй байдаг" гэх мэт асуудлын үндэс болох "Хүүхдийн өөртөө итгэх итгэл"-тэй холбоотойгоор подкастаа хөтлөн явууллаа. Энэ удаагийн подкастаас та бүхэн: ✅ Өөртөө итгэх итгэл гэж юу вэ? ✅ Хүүхдээ өөртөө итгэлтэй болгохын тулд хэрхэн зөвөөр магтах вэ? ✅ Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 4 алхмууд гэсэн сэдвүүдийн талаар сонсох болно. 🤩 Наадмаар гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлэхдээ хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж болох дараах 4 алхмыг хэрэгжүүлээд үзээрэй. 1️⃣ Эцэг эх та өөртөө итгэлтэй байгаагаа хүүхдэдээ харуулж, өөрийнхөө өөртөө итгэлийг нэмэгдүүлээрэй. 2️⃣ Хүүхдээ сонирхож ярилцаарай. 3️⃣ Хүүхэд тань өөртэйгөө эерэгээр ярихад нь туслаарай. 4️⃣ Хүүхдийнхээ мөрөөдлийг дэмжиж байгаагаа илэрхийлээрэй. Та бүхэнд подкаст маань таалагдвал бусдадаа хуваалцахаа битгий мартаарай. Бас дараагийн подкастаар ямар мэдээлэл авмаар байгаагаа бидэнтэй хуваалцаарай 😉

Ангилал:

Хүүхэд гэр бүл

Хугацаа:

43 минут

Нийтлэгдсэн:

2019-07-10

Суваг:

EQ talk