EQ Talk #3. Хүүхдийн нас ба сэтгэл хөдлөлийн хөгжлийн үе шат

Та нэвтэрч орно уу!

EQ Talk #3. Хүүхдийн нас ба сэтгэл хөдлөлийн хөгжлийн үе шат

Подкастынхаа ээлжит дугаараар хүүхдийн наснаас хамаарсан сэтгэл зүйн асуудал, хэрэгцээ нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжилтэй ямар хамааралтайгаар явагддаг, тийм нөхцөл байдалд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ярилцвал тохиромжтой талаар ярилцлаа. Сонсогч та бүхэн маань сэтгэл хөдлөл бол биднийг хүн болохыг тодорхойлдог, биднийг гадаад орчинтой холбодог чухал зүйл бөгөөд ямар нэгэн буруу сэтгэл хөдлөл гэж байхгүй болохыг өмнөх подкастуудаар хүлээн авсан билээ. Тэгвэл тэдгээр сэтгэл хөдлөлүүд нь насны ялгаатай байдал, тархины хөгжлийн онцлог зэргээс хамааран хүүхдэд өөр өөрөөр илэрдэг ба тэрхүү тохиолдол бүрт эцэг эхчүүд бид өөр өөр арга барилаар ажиллах шаардлагатай юм шүү дээ. Та бүхэнд подкаст маань таалагдвал бусдадаа хуваалцахаа битгий мартаарай. Бас хүүхдээ хүмүүжүүлэхдээ тулгардаг асуудлуудаа, мөн дараагийн подкастаар ямар мэдээлэл авмаар байгаагаа бидэнтэй хуваалцаарай.

Ангилал:

Хүүхэд гэр бүл

Хугацаа:

54 минут

Нийтлэгдсэн:

2019-06-17

Суваг:

EQ talk