"Давтагдашгүй подкастын 2019 онд Онцлох 17 дугаарын түүвэр"

Та нэвтэрч орно уу!

"Давтагдашгүй подкастын 2019 онд Онцлох 17 дугаарын түүвэр"

🥳2019 оны зорилго дунд огтхон ч тусгагдаагүй хэрнээ бага байхын хүсэж байсан 📹 зүйлсийн нэгийг энэ ондоо хэрэгжүүлжээ. Тэр бол алдаатай оноотой, дутагдалтай ч туршлага суусан явдал буюу Подкаст🎙 хийж эхэлсэн маань байлаа. Энэ онд нийт 17 Давтагдашгүй дугаарт 21 гайхалтай оролцогч оролцсон билээ. Дугаар бүрийн төгсгөлд подкаст хийж эхэлсэндээ талархах мэдрэмж төрдөг байлаа. Оролцогчид маань урилгыг, уриалгахан хүлээж авч цаг заваа гарган, маш нээлттэй бас бусдад өөрийнхөө мэдлэг туршлагаас хуваалцаж байсанд миний хувьд маш их талархаж байна. SoundCloud, CastBox, M+, Youtube гэсэн 4 флатпорм дээр нийт 13,000 удаа подкаст маань тоглогдсон байдаг бөгөөд ирэх онд 130,000 удаагийн сонсолт, олон дагагчидтай болж яг энэ оных шиг олон олон сэтгэгдэл дунд бялхаж байхыг хүсч байна. Ингээд подкасттай маань хамт байж үргэлж дэмжиж, мэдэхгүй зүйлд туслаж байсан найзууд, сонсогчиддоо зориулаад ирэх онд бага зэрэг өөрчлөлт хийж 12 #онцгой сэдвээр ярилцлагыг хүргэх болно. 2019 оны сүүлийн подкастаа хүлээн авна уу😁 #Онцлох_17 дугааруудаас түүвэрлэн бэлтгэсэн болно. Ингээд Давтагдашгүй подкастын 1-р улирал 17 дугаарыг хүргэснээр дуусч, 2020 ондоо 2-р улирлын шинэхэн дугааруудаар уулзацгаах болно. Жич: 17 дугаараа тус бүрчлэн бүтнээр нь сонсох бол линкийг нь оруулж өглөө👇👇👇 Episode_1: Т. Гуамарал "Явах зам минь өөрчлөгдсөн ч, зорьж байгаа цэг маань өөрчлөгдөөгүй" Episode_2: П. Урангоо "Хийж буй бүх зүйлдээ эерэг сэтгэлээ шингээж хийх нь гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалд нөлөөлдөг" Episode_3": Б. Бодьгал "두드려봐Боломж бүхнийг тогшоод үз" Episode_4: Э. Эрдэнэтуяа "Подкаст надад амьдралыг өөрөөр харах боломж олгосон. Episode_5: Б. Дэлгэрмаа "Эцэг эх, гэр бүл бол миний хамгийн нандин зүйл минь" Episode_6: Т. Амарзаяа, У.Ганбаяр, Т. Гуамарал, Б. Уянга "Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө хамтдаа" Episode_7: Г. Мөнгөн "Илүү энгийн байх, бага мөнгөөр амьдрах, хэн ч биш байх алхам хийгээд үз" Episode_8: Б.Оргил "Итгэл үнэмшлийн блокоо эвд" Episode_9: Ж. Энхжин "Аялаад үзвэл би яг юу хийх ёстрй вэ? гэдгээ ойлгодог" Episode_10: Ж. Билгүүн, М. Хонгорзул "Хиймэл оюун ухаан ямар ч салбарт хөрвөх боломжтой" Episode_11: Х. Амгалан "Хүн хүсэл мөрөөдлөө биелүүлж байхгүй бол цаг хугацаа өнгөрсөөр байна Episode_12: Т. Амарзаяа "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд идэвхитэй оролцоцгооё" Episode_13: Э. Хонгорзул " Хүн өөдрөг байсан цагт аливаа юмны ард нь гардаг" Episode_14: З. Энхчимэг "Найзууддаа урмын үг, талархлын үг харамгүй хэлж урам өгцгөөе" Episode_15: Ц. Өнөрбаяр "Дугуй унах нь машинаас илүү..." Episode_16: А. Надмидсүрэн "Хамгийн гол нь тууштай байх" Episode_17: Б. Номин-Эрдэнэ "Дуртай, дургүй зүйлсийнхээ аль алиныг нь хийгээд үз" Хүндэтгэсэн: Давтагдашгүй Подкастын хөтлөгч Хонгорзул Викториа

Ангилал:

Бусад

Хугацаа:

70 минут

Нийтлэгдсэн:

2020-01-02

Суваг:

Davtagdashgui Podcast