Бууз Чимхэе подкаст

"БУУЗ ЧИМХЬЕ" подкаст 1 нас хүрлээ


БУУЗ маань 1 нас хүрч овоо нэг ААВАА, ЭЭЖЭЭ гэж хэлж сурах гэж байна. Нэг жилийн хугацаанд БУУЗаа амталсаар ирсэн буузчиддаа баярлалаа гээд бид 2 энэ хугацаанд тохиолдсон инээдтэй, нулимстай, шантарсан, сургамжтай түүхүүдээ хуваалцлаа. Мөн хэд хэдэн хүмүүсийн дуут мэндчилгээг оруулсан байгаа шүү. Бас төгсгөл хүртэл нь сайн сонсоорой. Зургийг хийж өгсөн буузчин Мөнх Эрдэнэдээ маш их баярлалаа.