Alpha Books Podcast

Н.Нандинцэцэг: Опра Уинфри "Миний сайн мэдэх зүйлс"


📕📕📕 Зочин уншигчийн сонгосон номоор сонсогч та бүхнийг аялуулах “Alpha Books” #номын #подкастын анхны дугаарыг хүлээн авна уу. 🎙🎙🎙 Энэ удаагийн зочин уншигчаар “Nandia’s talk show”-ны хөтлөгч, сэтгүүлч Н.Нандинцэцэг оролцож, өөрийн сонгосон ток шоуны хатан хаан Опра Уинфригийн амьдралын бодит түүхээс улбаатай урам зориг хийгээд сургамж дүүрэн “Миний сайн мэдэх зүйлс” хэмээх номоор дүрэмгүй, хачиргүй, чөлөөт ярилцлаа. 🔈🔉🔊 🎧🎧📕📕 Та бидэнтэй хамт уртаас урт замын түгжрэлд зогсохдоо, нийтийн тээврээр зорчиж байхдаа, хэн нэгэнтэй болзсон цагаа хүлээн суухдаа, гэрээ цэвэрлэж байхдаа, ээж нар маань хүүхдээ унтуулж байхдаа магад өөртөө нээх сайхан цаг гаргаад хөөстэй ванн дотор хэвтэхдээ манай сувгууд дээрх бидний ярилцлагыг тавиад гайхамшигтай номын ертөнцөөр аялаарай хэмээн урьж байна. 🎧