54 аяга кофе 22-р хэсэг

Та нэвтэрч орно уу!

54 аяга кофе 22-р хэсэг

“54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай дугаараа бэлтгэлээ. Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдэвтэй чөлөөт яриаг хүргэсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд подкастын үндсэн хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн – бидэнтэй хамт кофе уух зуураа бидний “уйтгартай”, “унтаа” яриаг идэвхтэй сонсож, санал сэтгэгдлээ хуваалцаж байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй “54 аяга кофе” подкастыг бид чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориулж байна.

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

94 минут

Нийтлэгдсэн:

2020-02-14

Суваг:

54 аяга кофе