Ul MEDEH PODCAST

#44: Зочин П.Ууганбаяр " Карьер Көүч Мэргэжил & Карьер төлөвлөлт"


Өнөөдрийн дугаарт дэлхийд Монгол улсын нэрийг өндөрт өргөхийн сацуу олон улсад алдартай Оксфордын толь бичигт байдаг “монго, монгол - хараалын доромж үг” гэдэг тайлбарыг бүрмөсөн устгаж, оронд нь Монгол гэж том М үсгээр эхлүүлж бичээд “Монгол хүн, Монгол улс” гэж тодотгож залруулга хийхэд хувь нэмрээ оруулсан төдийгүй BBC олон улсын агентлагт Монгол гэдэг үгийн утга учир гэдэг тайлбартай нэвтрүүлэг бүтээж, #Би Монгол гэсэн англи ном нь #Амазон онлайн дэлгүүрт бэстселлэр болсон гээд дурдаад байвал түүний хийсэн бүтээсэн зүйлс энэ хэсэгт багадна гэхэд буруудахгүй юм. Та нар #Мөрөөдлийн Самбар гэж сонссон л биз дээ тэгвэл энэ самбарыг өөрийн амьдралдаа ашигласан төдийгүй түүнийгээ биелүүлээд сууж буй хөдөлмөрч бүсгүй бол яахын аргагүй өнөөдрийн зочин Uuganaa Ramsay эгч юмаа. Карьер, мэргэжил дээр гацалтанд орсон бол заавал сонсох дугаар шүү. "Монгол Тодотгол ТББ”-ын Тэргүүн, Зохиолч, Карьер Көүч П.Ууганбаяр