Mplus Digital Publishing Platform

M+ Мэдээллийг хамгаалах мэдэгдэл

Таныг M+ыг сонирхож байгаад бид баяртай байна. Танд үйлчилгээ үзүүлэхийн тулд бидэнд таны талаар тодорхой мэдээлэл хэрэгтэй болно. Энэхүү мэдээлэл хамгаалах мэдэгдэлд бид танаас ямар зорилгоор ямар мэдээлэл цуглуулдаг талаар тайлбарлах юм.

Хэрэв та энэхүү мэдээлэл хамгаалах мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй бол M+ ашиглахгүй байна уу. M+ бүртгүүлсэн үйлчлүүлэгч заасан нөхцөл, холбогдох хуулийг биелүүлээгүй гэж үзвэл ямар ч үед өөрийн сонголтоор ямар нэг хязгаарлалтгүйгээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, аккаунтыг хаах, захиалга цуцлах эрхтэй.

“Хувийн мэдээлэл” гэдэг нь таныг хувь хүний хувьд personally (ж нь: нэр, цахим шуудангийн хаяг буюу ХУДАЛДАН АВАХ аккаунтны мэдээлэл) ялгах мэдээлэл болон энэ төрлийн мэдээлэлтэй холбож болох, таныг танихтай холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг хэлнэ.

“Нэрийг нууцалсан мэдээлэл” гэдэг нь тухайн хүнийг таниулах мэдээллийг нууц нэрээр орлуулж, ингэснээр мэдээллийг мэдээллийн багцнаас гадуур хадгалсан уялдаа холбоог мэдэхгүйгээр тухайн хүнтэй тохируулах боломжгүй мэдээллийг хэлнэ.

“Нэргүй мэдээлэл” гэдэг нь тухайн хүнийг мэдэхгүй бөгөөд тодорхойлж болохооргүй мэдээллийг хэлнэ.

1. Бүртгэлийн мэдээлэл

Таныг M+т бүртгүүлвэл бид таныг бүртгүүлэхдээ сайн дураар өгсөн хувийн мэдээллийг цуглуулах болно. Үүнд ялангуяа таны цахим шуудангийн хаяг болон сонгосон нууц үг багтана.

Бид мөн бүртгүүлэх үед таныг ухаалаг төхөөрөмж дээрээ стандарт тохиргоо болгон хадгалсан улс болон хэлтэй холбоотой мэдээллийг цуглуулна.

Бид танаас тусгай зөвшөөрөл авалгүй энэ мэдээллийг зөвхөн өөрсдийн санал болгодог үйлчилгээг үзүүлэхдээ ашигладаг. Бид зөвхөн үйлчилгээг үзүүлэх буюу хуул ёсны үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай бол таны тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг тань гуравдагч этгээдэд дамжуулах болно.

Бид M+ын үйлчилгээ үзүүлэхдээ ашиглахын тулд таны бүртгэлийн бүх мэдээллийг хадгалдаг.

Гэрээ дууссаны дараа тэдгээрийг нэхэмжилж авахад шаардлагагүй болсон бол мэдээллийг устгах болно. Хэрэв устгах нь хууль ёсны, гэрээгээр эсвэл хууль дүрмээр хадгалсан хугацаатай зөрчилдвөл мэдээллийг устгалгүй түдгэлзүүлнэ.

2. Facebook Connect-оор дамжуулан бүртгүүлэх

Хэрэв та 1601 S. California Ave, Palo Alto, CA 94304, USA хаягтай Facebook Inc. Корпорацийн (“Facebook”) ажиллуулдаг, өөрийн Facebook аккаунтаар нэвтрэхийг сонговол та биднийг Facebook-аккаунтаараа дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэврэх мэдээлэл болон бусад мэдээллийг, жишээ нь таны нэр, профайлын зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд , сүлжээний нэр, профайл зургийг цуглуулахыг зөвшөөрч байна гэсэн үг. Facebook Connect-ийг ашиглахад Facebook-ийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Энэ функцийг ашиглан М + апп-ын зарим өгөгдлийг таны зөвшөөрөлтэйгээр таны Facebook профайл руу шилжүүлж болно.

Таныг анх удаа Facebook-аар дамжуулан нэвтрэхдээ мэдээлэл оруулах үед бидэн рүү шилжүүлсэн тодорхой мэдээллийг хувь хүнээр нь жагсаан оруулна. Facebook Connect-оор дамжуулан манай цахим хуудсанд бүртгүүлснээр та өөрийн Facebook профайлаас M+ руу профайлын мэдээллээ, M+ыг ашиглан Facebook рүү мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгоно. Facebook Connect-аар дамжуулсан таны мэдээллийг бид M+ платформ дээр бүртгэлийн зорилгоор хадгалж, боловсруулах болно.

4. Хувийн хэрэглээний мэдээлэл

Хэрэв та M+ үйлчилгээг ашиглаж байгаа бол бид үйлчилгээ болон/эсвэл нэхэмжлэхийн төлбөрийг хийхэд шаардлагатай хувийн хэрэглээний мэдээллийг автоматаар цуглуулах болно. Хэрэв та хэрэглэгчийн аккаунт нээх буюу манай зар мэдээнд бүртгүүлэхдээ тэдгээр мэдээллийг оруулсан тохиолдолд л бид хувийн мэдээлийг цуглуулдаг. Албан ёсны заалтуудын дагуу, мөн зөвхөн шаардлагатай мэдээллийг цуглуулахын тулд ерөнхийдөө зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг цуглуулна.

Үүнд ялангуяа цахим шуудангийн хаяг, нууц үг, улс, хэл багтана. Та Facebook Connect-оор холбогдож байгаа тохиолдолд бид мөн таны овог болон жинхэнэ нэрийг цуглуулна. Манай маягтууд нэмэлт мээдэлэл асууж байгаа тохиолдолд тухайн мэдээллийг хариулах эсэх нь таны сонголт байх бөгөөд тийм тэмдэглэгээтэй байна.

Бид таны оруулсан өгөгдлийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, гүйцэтгэхдээ мөн албан ёсны шаардлагыг биелүүлэхдээ таны тусдаа зөвшөөрөлгүй ашиглах болно. Зөвхөн дээрх тохиолдлуудад л таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгнө.

Нэвтэрсэн түүхтэй холбоотой хуримтлагдсан хувийг мэдээллийг нэвтрэх цуцлагдсны дараа шууд устгах, эсвэл хэрэв үүнийг хуулиар хориглосон бол түдгэлзүүлнэ.

7. Төлбөрийн мэдээлэл

Та үйлчилгээгээр дамжуулан ямар нэг зүйл худалдан авбал төлбөрийг боловсруулахад шаардалагатай кредит картны мэдээлэл болон бусад санхүүгийн холбоотой мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч тал цуглуулж, хадгална. Бид мөн таны шуудангийн код, гар утасны дугаар, шилжүүлгийн түүх зэрэг зарим нэг мэдээллийг цуглуулдаг. Үүнээс өөрөөр төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нар жишээ нь үйлчилгээ үзүүлэгчийн хадгалсан өгөгдлийг ашиглан худалдан авалтыг цааш үргэлжлүүлэх боломжийг олгох тодорхой зөвшөөрөл болон таны картын төрөл, хүчинтэй хугцаа болон сүүлийн дөрвөн тоо зэрэг таны талаар маш хязгаарлагдмал мэдээллийг бидэнд өгдөг.

3. Аюулгүй байдал

Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах талаар бид тусгайлан анхаардаг. Нууц үг таны хэрэглэгчийн аккаунтыг хамгаалдаг тул өөр газар хэрэглэдэггүй хүчтэй нууц үг байх хэрэгтэй. Та M+ үйлчилгээг ашиглахдаа зөвхөн өөрийн компьютер, браузерээс нэвтэрч, хэрэглэж дуусаад заавал гарах хэрэгтэй.

M+ портал болон манай систем таны мэдээллийг зөвшөөрөлгүй талуудад алдах, устгах, нэвтрэх өөрчлөх, түгээхээс техникийн болон байгууллагийн арга хэмжээнүүдээр хамгаалдаг. Тогтмол хяналтаас үл хамааран бүх аюулаас бүрэн хамгаалах нь боломжгүй зүйл юм.

4. Холбоосууд

M+ нь гуравдагч талын цахим хуудас уруу цахим холбоос бүхий зар сурталчилгаа буюу бусад контентийг үзүүлэх эрхтэй. Зөвхөн тухайн цахим хуудсыг үзүүлэгч нь эдгээр холбоосыг ашигласнаас буюу ашиглаагүйгээс болж гарах хууль бус, алдаатай, дутуу контент болон ялангуяа эвдрэл сүйдлийг хариуцна. Бид мэдээллийг хамгаалах арга хэмжээ, ялангуяа холбосон хуудасны контентэд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

5. Профайлын мэдээлэлд нэвтрэх, шинэчлэх, устгах

Та аккаунтын тохиргоо хэсгээр дамжуулан өөрийн профайлын мэдээлэлд нэвтэрч, өөрчилж болно.

6. Хадгалагдсан мэдээлэл, холбоо

Хэрэв танд энэхүү мэдээллийг хамгаалах мэдэгдэл буюу өөрийн хувийн мэдээллийн талаар асуулт, санал байвал support@mplus.com хаягаар бидэнд хандана уу. Та support@mplus.com цахим хаягаар хандаж бидний таны талаар хадгалсан мэдээллийг хэзээд үнэ төлбөргүй хүлээн авч болно. Бид таны мөн эсэхийг шалгасны дараа зохих хугацаанд багтаан таны асуултанд хариулах юм. Та мөн зассан, цуцалсан буюу устгасан мэдээллээ авах хүсэлт гаргаж болно.

7. Мэдээллийг хамгаалах мэдэгдэлд өөрчлөлт гарах

Бид шинэ үйлдэл, онцлох зүйл, бүтээгдэхүүн буюу үйлчилгээг орууж, хувийн мэдээллийг тань хадгалж байхын тулд энэхүү мэдээллийг хамгаалах мэдэгдэлд заримдаа өөрчлөлт оруулах болно. Тэдгээр өөрчлөлт болон одоогийн мэдээлэл хамгаалах мэдэгдэл таныг энэ хуудаснаас үзэхэд үргэлж бэлэн байх болно. Хэрэв бид ялангуяа таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах буюу боловсруулах талаар хэрэглэгдэхүүний өөрчлөлт хийж байгаа бол цахим шуудангаар буюу таныг дараагийн удаа M+т нэвтрэхэд даруй мэдэгдэх болно.