Зохиолч Ж.Түмэнбаярын "Хугарсан ноён нуруу, Нууц товчооны адуу, Орхоны хөвөөнд наран мандахуй" зохиолууд манай санд нэмэгдлээ.

2018-12-27 17:03:51

Зохиолч Ж.Түмэнбаярын "Хугарсан ноён нуруу, Нууц товчооны адуу, Орхоны хөвөөнд наран мандахуй" зохиолууд манай санд нэмэгдлээ.

Хугарсан ноён нуруу

Хугарсан ноён нуруу

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Чухам энэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ.

Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлсэнийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань “ХУГАРААГҮЙ” ноён нуруу хэмээн тодорхойлж буй байх аа.

https://mplus.mn/@tumenbayar-jamba/pubs/khugarsan-noen-nuruu

Орхоны хөвөөнд наран мандахуй

Орхоны хөвөөнд наран мандахуй

“Үхрийн хугархай хавирга” хэмээх өгүүллэг уншсан хэн боловч монгол ахуй, түүний салж боломгүй нандин соёлын талаар хамгийн энгийн бодол хөврүүлэх нь дамжиггүй.

“Зээргэнтийн гол минь” гэдэг өгүүллэг нь тэр чигээрээ аархал, бодрол, ухаарал. Хэний дэргэд хэн байх вэ гэдэг монгол ухааны зураглал оршино. 
“Моотой гуай” өгүүллэг хөгшин хүний хошин ухааны ямар эвлэгхэн, уран нарийн бөгөөд өөрийн зорилгод ямархан сэжмээр хүрч болдгийг гээд монгол хүний аж амьдралын нарийн ширийнийг уран сайхнаар дүрсэлсэн нь их ажээ.

https://mplus.mn/@tumenbayar-jamba/pubs/orkhony-khovoond-naran-mandakhuy

Нууц товчооны адуу

Нууц товчооны адуу

Ж.Түмэнбаяр эрхэм Монголын түүхийг, тэр дундаа “Монголын нууц товчоо”-г маш нарийн судалсан нь бүтээлээс нь анзаарагддаг. Ялангуяа “Нууц товчооны адуу” гэдэг тус тусдаа шүлгээс бүтсэн өвөрмөц зохиомжтой найраглал дахь шүлгүүд нь адуу адууныхаа онцлогт тохирсон өөр өөр хэлбэртэй байгаа нь анхаарал татна. “Монголын нууц товчоо”-нд бичигдсэн адууг тусгайлан судалсан, тэдэнд бүтээл туурвилаа зориулсан анхдагч гэдэг утгаар нь түүний бүтээлийг судлаачид анхаараасай гэж хүснэ. 

Бас нэг анхаарал татах зүйл бол Ж.Түмэнбаяр эртний Энэтхэгийн алдарт “Үүлэн зардас”-ыг шинэчлэн найруулж монгол найраглал болгосон явдал. Их дуун хөрвүүлэгч Б.Ринчин гуай “Оросын яруу найрагчид европ хэлнээс Галидасын зохиолыг оросоор найруулсантай адил монгол хэдэн орчуулгаас нийлүүлж нэгэн сайн монгол найраглал болгоосой гэж хүсэн горьдоно” гэж гэрээслэснийг тэрээр нэлээд олон жил бодож нягталсны эцэст 2007 онд сая биелүүлсэн нь энэ найраглал бөгөөд мөн л судлаач эрхмүүдийн анхааралд өртөх нь гарцаагүй бүтээл юм.

https://mplus.mn/@tumenbayar-jamba/pubs/nuuts-tovchoony-aduu