Ү.Юмжир
Ү.Юмжир

Үржинээ

Юмжир ( )

1977 онд Улаан-Баатар хотод төрсөн 1994 онд Зөвлөлтийн 3-р дунд сургууль төгссөн 1996 Ногоон Морь зургийн сургууль 2001 онд хувцас загварын “Урлах Эрдмийн Дээд Сургууль”-ийг Дизайнер зохион бүтээгч мэргэжлээр төгссөн 2010 СЭЗДС-ийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. 1999-2000-2001 оны Гоёл наадмуудад оюутан байхдаа оролцсон 2005 онд өвөө Төрийн соёрхолт, ардын зураач Ү. Ядамсүрэнгийн 100 насны ойд зориулсан “Он цагийн хүрд” гэр бүлийн үзэсгэлэнд өөрийн загварын коллекцийг гаргасан. 2008.10.11-нд 100 гаран загвараар бие даасан “Glamour” загварын шоу зохион байгуулсан 2009 онд АНУлсын Вашингтон хотноо болсон DCfashion week загварын 7 хоногт өөрийн коллекциороо оролцсон. 2010-2011 хүртэл Gogo.mn сайт болон, “Үндэстний тойм” сэтгүүлд соёл урлаг загварын мэдээ бэлтгэн нийтлүүлсэн. 2010 онд “Хувцасны Дизайн” ном бичиж гаргасан. 2011-2012 онд Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээр ажилласан. 2013 онд TedxUlaanbaatar т Монгол Стиль сэдвээр илтгэгчээр оролцсон 2014 Goyo Cashmere Цагаан сарын коллекцийг гаргасан 2015 Shangri-La үйлчилгээний ажилчдын хувцасны загварыг гарган гүйцэтгэсэн 2012 оноос " Yumjir Fashion" брэндийг байгуулан ажиллаж байна.