Я.Борчулуун

ХАРВАРДЫН СЕРЕНДИПИТИ


Харвардын их сургуулийг төгссөн монгол охины ээж, сэтгүүлч судлаачийн байр сууринаас энэ их сургуулийн амжилтын нууц чухам юу вэ гэдэг асуултад хариулт өгчээ. Дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэлсэн жагсаалтыг удаа дараа тэргүүлдэг энэ сургууль оюутнуудаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг, сургалтаа яаж явуулдаг, оюутнуудаа сурах бололцоогоор хэрхэн хангадаг болон сургалтын арга барил, үйл ажиллагааных нь талаарх цогц мэдээллийг энэ номд багтаасан болно. Монгол хүүхдүүдэд Харвард холын мөрөөдөл мөн үү, эсвэл? Энэ асуултын хариултыг номоос олж аваарай.