Я.Борчулуун
Я.Борчулуун

Ядамсүрэн

Борчулуун ( )

Ядамсүрэнгийн Борчулуун нь мэдээллийн зан үйл судлаач, сэтгүүлч, компьютерийн инженер. Интернэтээс санамсаргүй байдлаар мэдээ олж унших зан үйлийн чиглэлээр судалгаа хийдэг. Новосибирскийн технологийн улсын их сургуулийг удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгссөн. АНУ-ын Миззурийн их сургуульд сэтгүүл зүйн магистр, мэдээллийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Миззурийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн дэргэдэх Рейнолдс Жорнолизм Институтэд докторын дараах сургалтаа дүүргэж, судалгааныхаа үр дүнд тулгуурласан онлайн тоглоомын төсөл амжилттай хэрэгжүүлсэн. “Санамсаргүй байдлаар мэдээ унших зан үйл” ном болон эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээл хэвлүүлээд байна.