Виктор Гюго
Виктор Гюго

Гюго

Виктор ( Яруу найрагч )

Виктор-Мари Гюго (1802 — 1885) бол Францын нэрт яруу найрагч, цаг үеийнхээ эгзэгтэй асуудлыг тусгасан жүжгийн ба хүүрнэл зохиолуудаараа Францын уран зохиолыг шинэ дээд шатанд гаргасан алдартай зохиолч байв. Тэрбээр Наполеоны армийн генерал, бүгд найрамдах үзэлтэй хүний хүү байсан авч түүнийг дөнгөж арван настайд нь эцэг эх хоёр нь салж, Гюго эхийнхээ гар дээр өсжээ. Бурбоны удмынхныг сохроор шүдтэг католик шашинт эх нь хүүгээ хаант засгийг талархах үзлээр хүмүүжүүлсэн байна. Гюго романтизмын энэ зарчмаа "яруу найргийн хамгийн дээд, төгс төгөлдөр төрөл" хэмээн үздэг байсан жүжгэн төрөл зохиол дээр хэрэгжүүлэхийг чухалчилж байв. Энэ нь түүний Эрнани (1829), Марион де Лорм (1831), Хаан зугаацаж байна (1832), Рюи Блаз (1838) зэрэг жүжгээс харагдана. Гюго 1874 онд Якобинчуудийн тэмцлийг дүрслэн үзүүлсэн Ерэн гуравдугаар он романаа бичсэн юм. Тэрбээр насан өндөр болсон хойноо Өвөө болох эрдэм (1877) шүлгийн түүвэр, Үе үеийнхний домог хэмээх гурван хэсэг бүхий (эхнийх нь 1859, дундах нь 1877, сүүлчийн хэсэг нь 1883 онд хэвлэгдсэн) хууч яриа, домгийн цуврал бүтээлээ бичсэн байна. Виктор Гюгогийн яруу найраг, хүүрнэл ба жүжгийн зохиол нь Европ дахины уран зохиол, урлагт үлэмж нөлөө үзүүлсэн байна.