Ц.Жадамбаа

700 ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ


АН-ын залуу лидерүүдийн нэг Их хойд овогт Цагаан-Өвгөний Жадамбаа нь Сөүлийн үндэсний их сургуульд суралцах хугацаандаа бичсэн тэмдэглэлээрээ анхны номоо гаргажээ. “700” өдрийн тэмдэглэл нэртэй уг ном нь Солонгос улсад инженерийн шинжлэх ухааны магистр хамгаалахаар суралцсан хоёр жилийн хугацаанд бичсэн түүний өдрийн тэмдэглэлээс бүтсэн байна. Хүний нутагт хүссэн мэргэжлээрээ дэлхийн хэл болох англи хэлээр суралцана гэдэг ямархуу амаргүй даваа болох, яажшуухан туулж өнгөрүүлсэн тухай бодит үнэнийг “700” номонд өгүүлэх аж. Ц.Жадамбаа анхны номоо “700” гэж нэрлэснээ тайлбарлахдаа “Солонгос улсад суралцсан хоёр жилийн хугацаанаас амралтын өдрүүдээ хасаад яг танхимд суралцах хугацаа нийт 700 хоног болж байсан юм. Энэ хугацаанд багтаж заавал сургуулиа төгсөх, мөн би хэн болж өөрчлөгдөх, ирээдүйд эргээд харахад зорилгодоо хүрч чадах уу, өдөр бүрийн том сорилтууд минь юу болох гээд олон зүйлийг тэмдэглэж, амьдралдаа нэгэн дурсамж төдийгүй хүүхдүүддээ сургамж болгон үлдээхийг хүссэн төдий. Сургуулиа төгсөөд өөрийн зорилгодоо хүрч, судалгааны ажлаа албан ёсоор www.google.scholar.com –д оруулсан тэр өдрөөс эхлээд өөрийн тэмдэглэлийг хайртай хүүхдүүддээ зориулахын сацуу, бага охин Ж.Оджаргалмаагаа төрөхөд аав нь хажууд нь байгаагүй шалтгаанаа энэхүү номоор тайлахыг хичээжээ.