Тэнгэр бэхи өргөө ТББ

Номтын тэнгэрийн 33 баатар


Ерэн есөн их тэнгэрт нь Номтын хөх тэнгэр оршвой Номтын хөх тэнгэртээ Эл гучин гурван баатар оршвой Гучин гурван баатрууд нь Ард олны арвин ухаантнуудын Төрт ёсны түүхт улбааны Амин нэгэн хэлхээс болж Алтан утсан сүлжээсийн Аргамж болон оршсон түүхтэй Номтын хөх тэнгэрийн Гучин гурван баатар болбоос Аядуу зөөлөн эвсэг даруу Ачит үйлсийн ухааны оройд Төрт улс бүрийн түүчээ магнайд Түүхийн улбаанд оршиж байсан юм