Т.Бум-Эрдэнэ
Т.Бум-Эрдэнэ

Түмэнбаяр

Бум-Эрдэнэ ( Зохиолч )

МЗЭ-ийн шагналт Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. ШУТИС-ийг Радио холбооны инженер мэргэжилээр төгссөн. Уран зохиолын үргэлжилсэн үгийн төрөлд хүч үзэж яваа нэгэн. Тэрбээр 2007 онд “Сэмэрч үл барагдана” өгүүллэгийн түүвэр, 2009 онд “61 Ах” өгүүллэгийн түүвэр, 2010 онд “Өнөөх” өгүүллэгийн түүвэр, 2011 онд “Эмэгтэй ном” өгүүллэгийн түүвэр, 2013 онд “Америкт зорчсон Жийжээ” хошин тууж хэвлүүлээд байсан бол хамгийн сүүлд “Үр харам” туужийн номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон билээ. 2013 онд “61 Ах” өгүүлэгийн түүврээрээ МЗЭ-ийн шагнал хүртэж байсан бол 2016 онд “Дотроосоо” өгүүллэгийн түүврээрээ шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагнал, мөн онд “Үргээлэг 2” киногоороо Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” болон "Academy Awards" ёслолын арга хэмжээний Шилдэг зохиолын шагналыг хүртсэн билээ.