О. Содномпил
О. Содномпил

Ойдов

Содномпил ( Зохиолч )

Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ойдовын Содномпил. 1952 онд төрсөн. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Өдтэй бичиг” сонинуудад сурвалжлагч болон хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Яруу найргийн төрлөөр “Толгод”(1989), “Өөр шүлгүүд”(2004), хөрөг нийтлэлийн “Хөрөг”(2014) номууд хэвлүүлсэнээс гадна өөрийн сонголтоор монголын орчин үеийн яруу найргийн “ЮМ” антологийг эрхлэн гаргажээ. 2016 оноос эхлэн “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг санаачлан эхлүүлж, ерөнхий редактороор ажиллан өдгөө 30-аад боть хэвлэгдсэн. Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналтай. Одоо “Open Door” сонины эрхлэгч болон СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд багшаар ажиллаж байна.