Ч. Содбилэг

Сэнтий түшсэн хатад


“Сэнтий түшсэн хатад” ном нь Их хааны хатдын тухай болон Солонгосын вангуудтай ураг барилдсан найман Монгол гүнжийн намтар бүхий хоёр бүлэгтэй бөгөөд эл номонд нийт уншигчдад зориулан түүхэн найруулал хэлбэрээр бичигдсэн байна. Ази тивийг бүхэлд нь захирч байсан Монголын Их Юань гүрний эзэн хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, аугаа гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан хатдын нууцлаг түүхийг энэ номноос мэдэх боломжтой.