.Оюун
.Оюун

Оюун ( )

Жигмэдбаатарын Оюун нь байгууллагын болон хувийн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Орижинал Аутсорсинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал юм. Мэргэжлийн санхүүгийн зөвлөх Оюун нь амьдралын дасгалжуулагчаар суралцан бэлтгэгдэж, бизнесийн байгууллага ба хувийн санхүүгийн зөвлөхөөр ажилласан 20 жилийн туршлагадаа үндэслэн өдгөө санхүүгийн амьдралаа эрүүлжүүлж, итгэл үнэмшилтэй амьдрахыг хичээж буй хүмүүст онцгойлон хандсан дасгалжуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Төсөвлөх, зарцуулах, хадгалах, урт хугацаанд баялаг бүтээх зэрэг мөнгөний удирдлагын суурь ойлголтуудыг мэргэжлийн бус хүмүүст хамгийн ойлгомжтойгоор тайлбарладаг нь Оюунаагийн гаргууд чадваруудын нэг юм. Түүний бичсэн "Орлогоо Хэрхэн Нэмэгдүүлэх Вэ" ном нь Англи хэл дээр хэвлэгдэн, аж амьдрал хийгээд санхүүгээ тэнцвэртэй удирдан авч явахад олон хүнд бодит тус нэмрээ үзүүлж байна. Зохиогч Оюунаагийн энэхүү бүтээл нь amazon.com болон robo.com цахим худалдааны сайтуудад худалдаалагдаж байна. Түүнчлэн тэрээр, өөрийн oyunna.com вэбсайт болон readers.mn Фэйсбүүк хуудаснаа хувийн санхүүтэй холбоотой нийтлэл бичиж, Монгол эмэгтэйчүүдэд хандсан өөрийн хуудаснаа "хувийн санхүүгээ удирдахуй", “санхүүч хүүхдийг өсгөхүй”сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг билээ.