.Одонтуяа
.Одонтуяа

Одонтуяа ( )

Cалдангийн Одонтуяагийн товч намтар С.Одонтуяа нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж ерөнхий боловсрол эзэмшсэн. Тэрээр дөрвөн хүүхэдтэй айлын отгон охин. Түүний аав Салдан нь 1958 онд Москвагийн ЭЗДС-ийг төгсөж, Улсын төлөвлөгөөний комист мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, Гадаадтай Эдийн Засгийн талаар харилцах хорооны дарга, сайд улс орны бүтээн байгуулалтыг тасралтгүй 30 жил удирдсан хүн. Тухайн үед “Салдангийн хороо” хэмээн ГЭЗХХ-г нэрлэдэг байлаа. 1978 оноос Унгар, Австри улсад элчин сайд хийсэн дипломатч хүн байсан. Харин түүний ээж Чимэддолгор нь Монголын анхны эмэгтэй барилгын инженер мэргэжилтэй Улсын Барилгын Зургийн Төв Инстутын Төсвийн Товчоог 1961-1980 оны үед удирдаж байсан юм. Том эгч С.Энхтуяа Кени улсын Найроби хотод суурин төлөөлөгчийн газарт НҮБ-ын салбарт ажиллаж байна. Харин бага эгч С.Оюунтуяа нь Австри улсын шүүхийн магадлан итгэмжлэгдсэн орчуулагч, том ах С.Эрдэнэ нь хувийн хэвшилд ажилладаг. Тэдний гэрийнхэн дэлхийд тархсан мэргэжилтэй хүмүүс. С.Одонтуяагийн аав нь “Юмыг сэтгэлээрээ шийдвэл зөөлөн боловч алдаа ихтэй, харин ухаанаараа шийдвэл тухайн үед хатуу боловч алдаа бага” гэсэн зарчимч, хүмүүжилтэй байхаар хүүхдүүдээ сургадаг байжээ. 1982 онд- ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд Олон улсын Эдийн засагч 1988 онд сургуулиа амжилттай төгсөж, Ажил амьдралын гараагаа эхэлсэн. 1988-1992 онд ШУТУХ-д мэргэжилтэн. 1993-2007 онуудад АНУ, Итали, Япон, Солонгос, Сингапур улсуудад Макро эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курсуудэд суралцсан. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй 1992-2010 онд “Сод Трейд” ХХК, “Лотс Инвест” ХХК-д Ерөнхий захирал 2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр, 2012-2016 онд Монгол Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад 2016 оноос Баянгол дүүргийн Засаг Даргаар томилогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаасаа хойш 10 гаруй хуулийг санаачилж, 12 хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн 60 гаруй хуульд гишүүнээр ажиллаж, Хүүхдийн эрх болон, хүүхэд хамгааллын тухай хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 24600 санал авсан нь парламентийн түүхэнд иргэдээс хамгийн их санал цуглуулсан хууль болж байв. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол улсад сүүлийн 20 жилд шинэчлэгдэж, хуульчлагдаагүй байсан “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг санаачлан мэргэжлийн хүмүүсийг оролцуулан батлуулсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн байх хугацаандаа олон хуулийг санаачлан батлуулсан. Түүнээс хамгийн ард иргэдэд хамгийн их хэрэгцээтэй байсан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”, Эрүүл мэндийн тухай хууль”-ийг тус тус санаачлан батлуулсан юм. Ингэснээрээ иргэд эрүүл мэндийн даатгалаараа олон эмчилгээ үйлчилгээг авах, гэр бүлийн гишүүндээ хуваалцах зэрэг олон боломжууд нэмэгдсэн юм. 2005 онд Ардчилсан намд элссэн бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр 2016 оноос хойш хоёр дахь удааагаа “АЭХ-ны ерөнхийлөгч”-өөр ажиллаж байна. Энэ хугацаандаа “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөөрчлөлт оруулахаар “Хамтдаа хэлэлцье” аяныг санаачлан 30 мянга гаруй иргэдийн саналыг цуглуулан УИХ-д өргөн барьсан юм.