.Батсайхан
.Батсайхан

Батсайхан ( )

БОГД ХААН 150 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд, Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Богд хаантай Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж арванхоёрдугаар сарын 29-нийг амралтын өдөр болгож Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нэрлэхээр шийдвэрлэлээ. 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 1924 оноос хойш анх удаа орон даяар тэмдэглэсэн юм. Энэ ойн хүрээнд Монгол Улсын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайханы Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог судалгааны бүтээлд үндэслэн бүтээсэн Богд хааны намтар, түүхийн цуврал нэвтрүүлгээс та бүхэнд толилуулж байна. BOGD KHAN 150 Restoration of the history of the 20th century in Mongolia still continues. In 1911, Mongolia gained independence from the Manchu empire, where we were ruled over for almost 200 years and founded Bogd Khan’s Mongolia. On December 23, 2011, the Parliament of Mongolia discussed the issue of amending the “Law on Celebrations and Anniversaries” and adopted the 29th December as a holiday of the National Liberation and Independence Day. It was a very important event that restored the truth of history, which was deliberately hidden during the communist regime, making this day a joyful one for the people. On December 28, 2011, the State Great Khural paid tribute to Mongolia’s independency 100th anniversary. The 2019 year Mongolia is marking the 150th anniversary of the birth of the leader of the Mongolian national revolution of 1911 Bogd Khan by the decree of the President of Mongolia Kh.Battulga. In this audio, Supreme State Prize Winner historian Batsaikhan Ookhnoi presents a detailed demonstration of the events and people that led to 1911 Revolution of Mongolia as they were researched in his book: “The Bogdo Jebztsundamba Khutaktu The Last Emperor of Mongolia: The Life and Legends”.