.Батсайхан
.Батсайхан

Батсайхан ( )

Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайханы товч намтар 1985 онд Эрхүүгийн Их Сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэсэн. 1995 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлөөр «Монгол улсыг хөгжүүлэх үндэсний ардчилсан чиг баримтлал» (1921-1932) сэдвээр түүхийн ухааны дэд докторын, 2002 онд “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна. 1985- 1991 онд Нийгмийн ухааны институт, 1991-1996 онд Засгийн газрын архивт эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос 2000 оны 10 дугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Үндэсний архивын газрын дарга, 2000 оны 11 дүгээр сараас Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Салбарын эрхлэгч эрхлэгчээр ажиллаж буй. О.Батсайхан нь Монголын түүх, олон улсын харилцааны салбарт уг сэдвээр дагнан олон жилийн турш уйгагүй судалгаа хийж, Монголын түүх, олон улсын харилцаа, улс төр судлалын салбарыг хамарсан «Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг» 65 дэвтэр, Магсар хурцын «Монгол улсын шинэ түүх», «Монгол улсын хөгжлийн замд учирсан ээдрээ», «Лосолын Лааган», «Жанжин Данзан» (Төрийн тэргүүний хувь заяа), «Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээ, өдөр тутмын тэмдэглэл», “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ”, “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд” (1911-1946), Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог, УБ., 2008, зэрэг баримт бичгийн эмхтгэл, нэг сэдэвт 30 гаруй ном, зохиол хэвлүүлж, 200 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл нийтлүүлжээ.