.Болдсайхан
.Болдсайхан

Болдсайхан ( )

АНУ-д сурч байхдаа C.Болдсайхан алдарт This American Life подкастыг дугаар алгасалгүй сонсдог байжээ. Энгийн хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлдэг энэ подкаст шиг нэвтрүүлгийг Монголд хийх санаагаа бодож явсаар найз С.Энхтөрийн хамт "БодКаст" Подкастын" санаачлан гаргаж байна. "Бодкаст" Подкаст нь бидний мэддэг ч анзаардаггүй олон сонирхолтой өнгө төрхийг жирийн хүмүүсийн түүхээр дамжуулан хүргэх зорилготой. Таны, миний, жирийн Монголчууд бидний түүхийг өгүүлэх подкаст юм. Ярих тусам чагна! Болдсайхан, Энхтөр хоёр хоёулаа улстөр судлаач мэргэжилтэй, архаг подкасчид. Одоогоор Болдсайхан Япон улсын Токио хотод улстөр судлалаар докторт сурч байгаа бол Энхтөр Австралийн Их Сургуульд магистраа хамгаалаад эх орондоо саяхан ирсэн. "БодКаст"-аас гадна Болдсайхан, Энхтөр хоёр "54 Аяга Кофе" подкастыг бусад найзуудын хамт үүсгэн байгуулсан юм.