Хуланзаяа
Хуланзаяа

батүсх

хуланзаяа ( ТҮҮХЧ )

Түүхийг яагаад судладаг вэ. Хүмүүс эсвэл тухайн ард түмэн өөрийн нийгэм соёлынхоо болон хүн төрөлхтөний өнгөрсөн үеийг мэдэхэд тэгж их анхаарал хандуулдагын шалтгаан юу юм бол. Мэдээж энэ тухай шинжлэх ухааны болон судлаачдын хэлсэн маш олон тодорхойлолт байдаг. Хамгийн их давхцдаг утга нь өнөөдрийг танин мэдэхийн тулд өнгөрсөнийг ойлгох хэрэгцээ. Бид ирээдүйг урьдчилан мэдэх боломжгүй. Харин өнөөдрийг ойлгох боломжтой. Өнөөдөр бол өнгөрсөн түүхийн бүтээл юм. Түүх ярих уу подкаст маань монголын түүхийн болон хүн төрөлхтөний түүхийн талаарх сонирхолтой сэдвүүдийг хөндөж, түүхчидтэй ярилцаж өнөөдрийг ойлгохыг оролдох болно. Тухлан сууж сонсоорой.