Амаржаргал
Амаржаргал

Гөлгөө

Амаржаргал ( Найруулагч )

Гөлгөө овогтой Амаржаргал миний бие 1989 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Хүүхэд насаа Дорнод аймгийн Чойбалсан хотод өнгөрүүлж аймгийн тэргүүний 8-р сургуулийг 2007 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар 2014 онд СУИС-ийн РТВС-ийг телевиз, радиогийн найруулагч мэргэжлээр дүүргэж бакалаврын боловсрол эзэмшсэн. Ажлын гараагаа анх 2012 онд BTV телевизэд эфирийн найруулагчаар ажиллаж эхлүүлж байв. Цаашлаад UBSTV-д найруулагч, GLOBALTV-д ахлах найруулагч, МҮЭСТО-нд соёлын менежер, Нэйшнл Лайф Даатгал ххк-д сошиал маркетингийн менежерийн ажлыг хашиж байна. Кино урлаг, спортод хайртай. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг.