Г. Шаравжамц
Г. Шаравжамц

Онгуд Ганжууржавын

Шаравжамц ( )

Онгуд Ганжууржавын Шаравжамц 1953 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зуу-уд аймгийн Зүүн Баарин хошууны Нарийн даваа хэмээх газар төржээ. 1979 оноос зохиол бичсэн. ”Хүн яст хад”, ”Шанд хүрд хэйвэн балгас” номоороо 2 удаа БНХАУ-ын 56 үндэстний ”Ажнай хүлэг” шагналыг хүртжээ. Энэхүү шагнал нь 3 жилд нэг удаа олгодог, утга зохиолын хамгийн дээд шагнал юм. ”Шанд хүрд хэйвэн балгас” хэмээх энэ зохиол нь түүхэн баримтат уран сайхны нийтлэл хэлбэрээр бичигдсэн бөгөөд маш олон удаа хэвлэгджээ. Орчуулагч Буянхүү хятад хэлэнд орчуулжээ. "Шанд хүрд хэйвэн балгас" хэмээх энэхүү ном нь 2017 онд Монгол улсад хэвлэгдэн гарсан билээ