С. Анударь
С. Анударь

Санжаасүрэн

Анударь ( Зохиолч )

Тэрээр 1973-онд Улаанбаатар Хотод төржээ. Түүний ээж болох Ж.Дэлгэрмаа нь: “Монголын нууц товчоо” уншиж суугаад хүүтэй болвол Тэмүүдэр гэж нэрлэхээр шийдсэн ч охин дүүгийнхээ хүүд сонгосон нэрээ өгчихөөд Анударь гэсэн нэр өгсөн юм. Ээж нь: Хүү минь гадаа бараг тоглодоггүй ном уншихаас өөр ажил хийдэггүй байсан гэж хуучилсан байдаг. Тэрээр бага байхаасаа л аливаа юмны утга учир, мөн чанарыг мэдэхийг хичээдэг, уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог хүүхэд байв. Мөн Достоевский хийгээд Камю, Сартр нарын Экзистенциалист зохиолчдын бүтээлийг уншдаг байсан ба багадаа улс үндэстний үлгэрүүдээс сэдэвлэн зохиол бүтээлээ өөрөө туурвидаг байв. Тэрээр 1990-1994 онуудад МУИС-ийг Философич мэргэжлээр төгсөж, 1994-1995 онд МУИС-ийн Магистарунтурт суралцаж байлаа. Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсэж байлаа. Тэр "4 биш 4" ганцхан ном бүтээжээ.