.Баасан
.Баасан

Баасан ( )

Гүйх сонирхолтой, гүйлтээр хичээллэхийг хүсдэг хүмүүстэй холбогдож мэдээлэл туршлагаа хуваалцаж байх зорилгоор Run Ants Run подкаст эхлүүлсэн билээ. Харин энэүү платформд бид ярилцсан сэдвээ багцлан оруулж байхаар шийдлээ. Энэ нь манай сонсогчидод ялангуяа онолын мэдлэгийг ойлгоход дөхөм болно гэж найдаж байна. Подкастын Баасан, Чунаг, Сура нар санаачлан эхлүүлээд байна. Бидний адил Япон улсад ажиллаж амьдардаг залуусаас сонирхлоороо гүйдэг Монгол залуус олон байдаг бөгөөд цаашдаа хамт гүйдэг олон танил, найз нөхдийн дэмжлэгтэйгээр хүрээгээ тэлж илүү олон хүнд хүргэе гэж бодож байна. Подкастын нэрийн талаар сонирхуулбал, анх бид оюутан байх үедээ хамт баг болж мэдээлэл технологийн тэмцээн уралдаанд Team Ants гэсэн нэрээр ордог байснаас үүдэлтэй. Харин одоо бүгд ажилд орж, эрүүл мэнддээ анхааран гүйлтийг өдөр тутмынхаа нэг хэсэг болгохыг зорьж байна. Подкаст болон нийтлэлээр дамжуулан та бүхнийг эрүүл мэндийнхээ төлөө гүйлт гэдэг спортын талаар илүү мэдлэгтэй болж бидний адил гүйх дуртай болоосой гэж хүсч байна. Мөн олон Монголчуудыг эрүүл чийрэг болгох үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулахыг уриалж байна. Эрүүл Монголын төлөө гүйцгээе!