Роберт Льюис Стивенсон
Роберт Льюис Стивенсон

Роберт Льюис

Стивенсон ( Зохиолч )

Роберт Лоис Стивенсон (1850-1894) бол уран зохиолын неоромантизмын хамгийн сонгодог төлөөлөгчдийн нэг бөгөөд эдүгээ хүртэл Шотландын хамгийн алдартай зохиолч нарын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Богинохон амьдралынхаа туршид тэрбээр олон арван адал явдалт өгүүллэг, тууж, роман, аян замын тэмдэглэл, дөрвөн шүлгийн түүвэр, урлагийн сэдэвтэй хорь орчим эсээ гэхчилэн арав гаруй боть уран бүтээл туурвиснаас "Эрдэнэсийн арал", "Хулгайлагдсан минь", "Доктор Жэкил болон ноён Хайдын жигтэй цадиг", "Хар сум", "Баллантрэ шилтгээний эзэн" зохиолууд нь үнэхээр алдартай. Эдгээр зохиолууд нь эдүгээ хүртэл дахин дахин хэвлэгдэн гарсаар байгаа бөгөөд англи хэлтний утга зохиолын сонгодог өвд зүй ёсоор багтдаг ажээ.