Нийтийн оюуны сан

Морь унасан толгойгүй хүн


“Морь унасан толгойгүй хүн” Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” бүтээлийг “Болор судар” хэвлэлийн газар олны хүртээл болгож байна. Томас Майн Рид нь адал явдалт зохиолуудаараа дэлхийн сонгодог уран зохиолын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг билээ. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Морь унасан толгойгүй хүн” зохиол юм. ...Баруун ємнєд Техасын тал нутагт 1850-иад онд морь унасан толгойгүй хүн үнэхээр їзэгдсэн билээ. Тэр Риодель-Нуэсес болон Леон голын хооронд 20-25 орчим бээр газарт хэсэг хугацаанд олон хүний хувьд таавар болон тал нутгаар “зугаалсан” юм. Түүнийг эрлийн багийнхан, Морисийн зарц, Кассий Колхаун, зїсээ хувиргасан мексикїїд, Зеб Стумп, мөн анчин, малчин, харуулын хїмїїс ч харсан байлаа. Зєвхєн Леонд тєдийгїй алс холын нутагт ч түүний тухай ярилцах болжээ. Энэ жигтэй сонин үзэгдлийг тайлбарлах гэж оролдохын зэрэгцээ толгой нь серапегийнх нь доор байсан, толгойгоо гартаа барьчихсан байсан, толгой дээрээ гялгар хар сомбреро өмссөн байсан хэмээн ярих аж...