Нийтийн оюуны сан

Хорин жилийн хойно II


Дюмагийн зохиол бүтээл дэх баатруудын уужуу тайван сэтгэл, хайр дурлал, үерхэл нөхөрлөлдөө үнэнч чанар, хөгжилтэй бичлэгийн арга барил нь уншигчдын сонирхлыг татаж, гурамсан романыг дуусан дуустал уяж чаддаг билээ. "Хорин жилийн хойно" романд Атос, Портос, Д'Артаньян нарын нас дөч гарсан хэдий ч цэл залуугийнхаасаа дутахгүй эр зориг гаргаж, элдэв адал явдалд орооцолддог. Тэдний адилаар Атосын хүү Раул идэр насаа алдар гавьяаны төлөө зориулахаар шийдэж түүнийхээ төлөө тууштай зүтгэнэ. Дюма амьдарч, аж төрж асан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд орж, хувьсгалд оролцож явжээ. Тэрээр зохиолынхоо сэдэв санааг хаана л явна тэр газраасаа олдог гэж ярьсан байдаг. Тиймээс л түүний баатрууд олон үеийн уншигчдын сэтгэлд бодит хүмүүс лугаа мөнхөрч үлдсэн биз ээ.