Жорж Орвелл "Мянга есөн зуун наян дөрөв" бол хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлсэн, зөгнөлт роман юм. Орвэлл тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн хэлэх маягаар сэрэмжлүүлэхийг зорьсон хэрэг л дээ. Энд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дугнэгдээгүй сэдэв юм. Гол баатар Уинстон Смит сэтгэхүйн цагдаагийн газарт баривчлагдах ба түүний өдүүлсэн гэмт хэрэг гэвэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй итгэл үнэмшилтэй болсон мөн хайр дурлалаа нуун хамгаалсан явдал ажээ. Энэ роман тоталитар нийгмийн тогтолцоог үзэл санааны нь хувьд нэгмөсөн булшилсан, үгийн урлагийн гайхамшигт турвил билээ.