П. Нямлхагва

Омогшин бардана


Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагвын “Омогшин бадарна” нэртэй шүлэг яруу найргийн цомогт түүний 17 шүлэг багтсан бөгөөд шүлгээ яруу найрагч өөрөө уншин бичүүлжээ. Мөн энэ шүлгийн цомогт ашиглагдсан хөгжмийн бүтээлүүд нь Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд байх бөгөөд бүгд хөгжмийн зохиолчдын өөрсдийнх нь зөвшөөрлөөр зохиогчийн эрхийн дагуу агшиглагдсан болно. Эх орон, элбэрэл хайр, ижий аавын тухай сэдвүүд голлосон тус цомогт “Шүлэг бүтэх агшин”, “Гуниг баряын хорвоо”, “Нэт шаргал хорвоо” зэрэг яруу найрагчийн дотоод уянга, бодрол бясалгал, гүн ухааны өвөрмөц өнгийг тодорхойлох бүтээлүүд багтсанаараа тус цомог онцлогтой