.Батцэцэг
.Батцэцэг

Батцэцэг ( )

Авлигын эсрэг #НэгҮйлдэл аяны зорилго нь авлигыг үл тэвчих үзэл суртлыг олон нийтэд ухуулах, өргөн цар хүрээтэй, үр дүнтэй соён гэгээрүүлэх аргуудыг эрэлхийлсэн сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх явдал юм. Авлигын эсрэг #НэгҮйлдэл аян нь 2018 оны намар бизнес эрхлэгч, иргэн Ч.Батцэцэгийн санаачлагаар эхлэж, авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагууд, ёс зүйтэй, шударга нийгмийг бүтээх хүсэлтэй төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, энгийн иргэдээр эгнээгээ тэлэн өргөжиж байна. “Өөрчлөлтийг хүсвэл өөрөөсөө эхлэ” гэдэг. “Авлигын эсрэг #НэгҮйлдэл бол өөрийн ажиллаж амьдрах орчиндоо эерэг өөрчлөлтийн төлөө зориглон хийх таны нэг шударга шийдвэр юм.” Аяны санаачлагч Ч.Батцэцэг