О.Бүрэнжаргал
О.Бүрэнжаргал

Осор

Бүрэнжаргал ( )

Зэлмэ О. Бүрэнжаргалын ажил байдал Зэлмэ овогтой Осорын Бүрэнжаргал 1940 оны хоёрдугаар сарын 25 – нд төрсөн. 1951 – 1961 онуудад бага, дунд сургуульд суралцаж бүрэндунд боловсролтой болсон. 1961 – 1966 онуудад Зөвлөлт Украйны Киев хотын Иргэний агаарын тээврийн инжэнерийн дээд сургуулийг төгсөж Радиоэлектроник, радиолокаторын мэргэжилтэй инжэнер болсон. 1. АЖИЛЛАСАН БАЙДАЛ 1.1. 1966 оны долоодугаар сараас 1967 оны дөрөвдүгээр сар хүртэл Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газар радиолокаторын тэхникч, инжэнерээр ажилласан. 1.2. 1967 оны дөрөвдүгээр сараас 1981 оны зургаадугаар сар хүртэл Ус цаг уурын узел- холбооны инжэнер, дарга, Цаг уурын холбооны үндэсний төвийн даргын ажлыг хийсэн. 1969 оноос эхлэн Монголын цаг уурын мэдээ, мэдээлэл чанар, хурдаараа Дэлхийн цаг уурын холбооны шаардлага, стандартыг бүрэн хангадаг болсон төдийгүй Дэлхийн цаг уурын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын доторхи нэр хүндтэй үндэсний холбооны төв болж чадсан. 1.3. 1981 оны зургаадугаар сард Шинжлэх ухаан техникийн улсын хорооны томилолт, МАХН - ын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн болон Үйлдвэрийн удирдлагын иж бүрэн автоматжуулсан цогцолбор байгуулахаар томилогдон очиж 1992 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж уг даалгаварыг бүрэн биелүүлсэн. Бидний автоматжуулалтын ажлын явц, үр дүнг Финланд, Канад улсуудын уул уурхайн компаниуд сонирхон танилцаж байсан төдийгүй Финландын уул уурхайн “Оутокумпу” компанийхан 1989 онд намайг болон “Эрдэнэт” үйлдвэрийн автоматжуулалтын хэсэг инжэнер, техникчдийг уриж туршилга солилцож байсан юм. 1.4. 1992 оноос хувийн хэвшлийн “ИВЭН” компани байгуулан 2005 он хүртэл ажилласан. 1992 онд Монгол улс бензин шатахууны хэт хомсдолд орсон, төлбөрийн чадваргүй болсон үед Францын “Интэрагро” компаниас 20000 тонн бензин, 20000 тонн дизель түлш зээлээр авч улсдаа оруулж ирэн түр амьсгаа авах боломж олгож байв. 2. СОНГУУЛТ АЖИЛ 2.1. 1968 оны 12 дугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотноо хуралдсан Дэлхийн Цаг Уурын байгууллагын Ази-Номхон далайн бүс (RA-2) – ийн Харилцаа холбооны анхдугаар бага хурал (38 улс оролцсон) – аас Ази-Номхон далайн бүсийн Цаг уурын харилцаа холбооны ажлын хэсгийн 9 гишүүний нэгээр сонгогдон завсаргүй 13 жил ажилласан бөгөөд хоёр жил тутамд дахин сонгогдож байв. 3. ШАГНАЛ, ЯЛ ШИЙТГЭЛ Онц холбоочин, Алтан гадас, Хѳдѳлмѳрийн гавъяны улаан тугийн одон. Ял шийтгэлгүй БҮТЭЭЛ, ТУУРВИЛ 2 1971 онд ”Харилцаа холбооны нэр, томъёо” – г Англи-Орос- Монгол хэлээр Чой. Лувсанжав багшийн удирдлага дор хийсэн бөгөөд энэхүү бүтээлд орсон “ELECTRON” гэдэг нэрийг “ЦАХИМ” гэж монголоор нэрлэсэн маань монгол хэлний үгийн санд орж, одоо бол бүх нийтийн хэрэглэдэг нэр болон нэгэнт хэвшижээ. 1987 онд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЧИХ, ТЭЭВЭРЛЭХ ЦОГЦОЛБОРЫН ЖИГД АЖИЛЛАГААГ ХАНГАХ АРГА” бүтээлээрээ техникийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан., 2002 онд Академич Далантайн Цэрэнсодномтой хамтран “АХИН СЭРГЭСЭН АМАРБАЯСГАЛАНТ ОРОН ХИЙД” эмхэтгэл-ном., 2005 онд “МИНИЙ ЗУУН (дурсамж, бодрол, эргэцүүлэл)” ном., 2011 онд “МАНАЙ ОВОГ, УДАМ УГСААНЫ ТОВЧ ТҮҮХ” лавлах-ном., 2016 онд “ТЭМҮЖИН – АНИР ТАСАРСАН АРВАН ЖИЛ (түүхэн баримт ба таамаг) ном., ОРЧУУЛГА 2012 онд Роналд Лейтхэмийн “МАРКО ПОЛО, АЯЛАЛ” номыг англи хэлнээс орчуулж хэвлүүлэв (434 хуудас)., 2014 онд Лев Гумилёвийн “УХААНД УРГАСАН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭРЭЛ буюу Гэгээн Иоанны улсын тухай домог” номыг орос хэлнээс орчуулж хэвлүүлэв (541 хуудас)., 2015 онд Китти Фергюсоны “СТИВЕН ХОКИН – СЭТГЭЛГЭЭ НЬ ХҮЛЭЭСГҮЙ УХААНТАН” номыг англи хэлнээс орчуулж 2016 онд хэвлүүлэв (608 хуудас)., 2018 онд Жошуа Фоэр, Дилан Чюрас, Элла Мортон нарын “НУУЦЫГ АГУУЛСАН ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ” номыг англи хэлнээс орчуулж хэвлэлд бэлтгэв (…..).