НЭПКО ХХК

Жаахан хүүхдийн талаар чиний мэдвэл зохих зүйлс


Чи жаахан дүүгийнхээ талаар юу мэдэх вэ? Тэр их унтдаг, уйланхай, бас маш хөөрхөн гэдгээс илүү зүйл мэдэх үү? Нялх хүүхдүүд өнгөтөөр харж чаддаггүй, давслаг зүйл амталж чаддаггүй, бас чамаас хавьгүй хурдан өсдөг гэдгийг чи мэдэх үү? Хүүхэд хөлд ортлоо хэрхэн өсч, торнидогийг энэ цувралаас мэдэж аваарай. Үндэсний газарзүйн нийгэмлэгийн "Ертөнцийг танихуй" цувралын үргэлжлэл энэхүү гайхалтай бүтээл нялх хүүхдийн төдийгүй томчуудын мэдэхгүй олон зүйлсийг чамд тайлбарлан таниулах болно.