НЭПКО ХХК

Түүхэн 500 үйл явдал


Хүн төрөлхтний удам гарвалтай холбогдох таван сая жилийн өмнөх үеэс өнөөг хүртэлх цаг хугацаанд соёл иргэншлийн болон тухайн улс үндэстний түүхийн эгзэгтэй эргэлтийг тодорхойлсон үйл явдлуудыг энэ ном хамарч байна. Дэлхий дахины болоод Монголын түүхийн тэмдэглэхүйц чухал үйл явдлын тоймыг нэгэн дор багтаасан энэхүү лавлах номыг Германы Виссэн Мэдиа хэвлэлийн газрын (Wissen Media Verlag GmbH) зөвшөөрлөөр "Нэпко" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байна. Хүссэн мэдлэг, шаардлагатай мэдээлэл, баримтыг он дарааллын дагуу олоход нэн хялбар, эрдэм оюунаа баяжуулах сайхан эх булаг болсон энэ номыг түүх судлаач, эрдэм оюуныг дээдлэгч нийт уншигчдад зориулж байна.