Ц. Наранханд

Эх Үрийн Судар


Монголчууд хүмүнийг тээсэн өдрөөсөө хүмүнжүүлж эхэлдэг ба эхийн хэвлийд байх үед тухайн үрийн эрүүл мэнд, сэтгэхүй, хүмүнжил, төлөвшил суудаг хэмээн үздэг. Жамыг эрхэмлэдэг Монгол түмэн бид өөрсдөд бий өв их мэдлэгээ одоо цагтай уялдуулж, өвийг тээн дэлгэрүүлэн, хамгаалах нь маш чухал юм. Энэхүү судрын ач холбогдол нь их бөгөөд үрийг олсон цагаас эхлэн өөрийгөө болон үрээ хэрхэн тойглох, тэтгэх, төрөлтийн үйл явцыг зөв даван, эсэн мэнд төрөх, төрсний дараах арчилгаа, хүмүнжил, хоол хүнс гэх мэт эмэгтэй хүний мэдвэл зохихуй бүгд багтсан болно.