Б. Мөнхжавхлан

Софийн ертөнц 2-р хэсэг


14 настай сониуч охин Софид хаа нэгтээгээс гэнэт ер бусын захидал ирснээр түүний бодол санаа, амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Захидал түүнийг Философийн гайхамшигт ертөнцөд хөтлөх болно. Бодит амьдрал хийгээд үлгэрийн ертөнц огтлолцсон философийн гайхалтай аялалын дунд тэрээр хүн төрөлхтний сэтгэлгээний 3000 жилийн түүхээс суралцаж, бас гайхаж, бахдах бөгөөд түүний аялалд Винни Пух, Шүдэнз худалдагч охин, Алиса гайхамшгийн оронд зохиолын баатар, шидэт алхтай Тор, Вүүди тоть гэх мэт хүүхдүүдийн эчнээ танил олон баатрууд дайралдана. Сонирхолтой үйл явдлууд, түүхийн тусламжтайгаар бяцхан охин алдар нэртэй философичид тэдний гайхамшигт үзэл санаатай танилцаж улмаар хүн төрөлхтний мэдлэг, танин мэдэхүй хэрхэн агуу болохыг мэднэ. Философийн түүхийн мэдлэгийг уран зохиолын яруу гайхамшигт хэлээр илэрхийлсэн эл зохиол өдгөө дэлхийн сая сая уншигчдын сонирхлыг татсан бүтээл хэвээр байна.