МонголПлас

Монгол Plus #3 Зочин Туваан


Шведэд ажлын байрандаа кофе ууж, бялуу идэн амсхийх нь тогтсон уламжлал юм. Өдөрт хэдэнтээ давтагддаг энэхүү цайлах ёсыг шведээр фика гэнэ. Фикадах буюу “фика хийх” гэх хэлц нь кофе, цай, эсвэл жимсний шүүс уун, амттан идэж, ойр зуурын яриа хөөрөө дэлгэн суухыг хэлдэг. Өөрөөр бол цайлангаа “буу халах” ч гэж орчуулж болох. Энэхүү “зан үйл” шведүүдийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Зарим хүн өдөрт бүр хэд хэдэн удаа фикадах бөгөөд амралтын өдөр ч ялгаагүй гэртээ гэр бүлийнхнээ юм уу, ойр дотнын найз нөхдөө цуглуулан тухайлан цаг гаргаж, гэртээ хийсэн олон төрлийн амттанаар зочдоо дайлна. Энэ нь бусад улсад бараг л тансаг зоогийн газар, тав тухтай уушийн газарт очихтой төстэй, алжаал тайлах уламжлалт арга юм.