МонголПлас

Монгол Plus #2 Зочин Одонтуяа


Орос улстай танилцъя гэвэл "Алтан цагираг"-наас эхлээрэй. Алтан цагираг (Золотое кольцо) хэмээх Оросын нийслэл Москвагаас зүүн хойш орших Оросын эртний хуучин хотуудыг холбосон тойрог замыг ийнхүү нэрлэжээ. Москвагаас эхлэх энэхүү аялал зэргэлдээ орших эртний хотуудаар (Владимир, Суздал, Кострома, Ярославль, Ростов, Переславль-Заленский, Цергиев Посад г.м) цагийн зүүний дагуу тойрон аялсаар эхэлсэн цэгтээ буцаж ирдэг. "Алтан цагираг" -ны тойрог уг аяллыг автобус, машин, галт тэргээр ч хийж болно.