МонголПлас

Монгол Plus #1 Зочин Эрдэнэболд


Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны эринд шилжиж байна. Монголчууд хүссэн ч эс хүссэн ч энэ хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхээс өөр аргагүй. Тиймээс цаасны хэрэглээ улам бүр багасах биз ээ. Хөгжингүй орнуудын нэр хүнд бүхий сэтгүүлүүдийн ихэнх нь цахим /дижитал/-д шилжжээ. Энэ ч утгаараа нийгмийн хөдөлгөгч хүч болж, үе тэнгийнхнээ дагуулах чадвар бүхий ажил хэрэгч хүмүүсийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, мэдлэг чадвар, туршлагыг уламжлалт сэтгүүл зүйн сонирхолтой мэдээ мэдээллүүдтэй хавсарган цогц цахим сэтгүүлийг өргөн барьж байна.