.Золзаяа
.Золзаяа

Золзаяа ( )

Батхуягийн Золзаяа нь хуульч мэргэжилтэй бөгөөд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн төлөө 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт ажиллаж ирсэн. Б.Золзаяа нь Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллагын Зөвлөхөөр ажиллаж байна. Одоогоор Австралийн Мелбурний их сургуульд Хөгжил судлалын чиглэлээр магистрт суралцаж байна. Тэрээр жендэрийн тэгш эрхийн талаар олон нийт рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан хэрэгжүүлж ирсэн бөгөөд дотоодод төдийгүй бүсийн болон ОУ-ын түвшинд сурч хөгжихөөс гадна сургагч багш, зөвлөх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг болно.