Л.Оюун-Эрдэнэ
Л.Оюун-Эрдэнэ

Лувсаннамсрай

Оюун-Эрдэнэ ( УИХ гишүүн )

1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. 2008 онд МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Ажлын тухайд, 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх,Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2009 оны тавдугаар сараас МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй. Хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн. Алсын хараа ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан гээд багагүй түүх намтартай нэгэн.