Х. Хатанбаатар
Х. Хатанбаатар

Хандсүрэн

Хатанбаатар ( Зохиолч )

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюуны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр дотооддоо оюуны спортын 80 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 10200 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 50 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, түргэн бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 861 медаль хүртэн, ой тогтоолтын спортын төрлөөр Монгол Улс дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилж байна. Та унших хурдаа нэмэгдүүлж 1 минутад 1000 үг унших нууцыг тайлах болно гэсэн агуулгатай “Уншихуйн гайхамшиг” номыг хэвлүүлсэн.