Д. Жаргалсайхан

Улс төрийн эрх чөлөө


Энэ номыг улс төрийн чиглэлээр бичсэн нийтлэлүүдээ багцлан “Улс төрийн эрх чөлөө” нэртэйгээр танд хүргэж байна. Монголд улс төрийг хамгийн муухай харагдуулж байгаа институт нь улс төрийн намууд байна. Улс төрийн нам гэдэг нь эдүгээ төр захиргааны албан тушаалыг намыг нь болон сонгуулийн зардлыг санхүүжүүлсэн хүмүүст борлуулдаг “хар зах” болчихоод буйг олон баримт харуулсаар байна. Эндээс л бүх авлига үүсч, төр засгийн бүх байгууллагын ханаар мөлхөн ургаж, улс орныг устгах хорт хавдрын хэмжээнд хүрч засаглалыг чадваргүй, иргэдийг ядууруулсаар байна. Улс төрийн намын санхүүжилт нууц, үнэн зөв тайлан гаргадаггүй, жирийн гишүүд нь ч мэддэггүй учир намууд мафийн бүлэглэл шиг болов. Ийм нөхцөлд сонгуулийг яаж ч зохион байгуулсан “мөнгөнийх” болсоор байна. Энэ нь ардчиллын нэр хүндийг ч унагааж байна.