Ж. Бат-Эрдэнэ

ЖАДАМБЫН БАТ-ЭРДЭНЭ - Түүхээ сөхвөл


Энэхүү номын амин сүнс нь “Сахалдаа” биш цаг хугацаа, он жилүүддээ оршин байгаа юм. Учир юу хэмээвээс Жадамбын Бат-Эрдэнэ хэмээх нэгэн цөлх монгол эр хүний түүчээлсэн зам, түүх яваад байгаа боловч цаана нь Монгол Улсын туулсан нийгмийн гашуун үнэн, зүрхний бичээс уншигдаад байгаа юм. Хүндийг үүрч хүчрийг давж хөлсөө дуслуулж бүтээсэн амьдралын үнэ цэнэ жолооч аавын ноён нуруу, ээжийн үнэр, ходоод дундуур ч толгой цатгалан өсөхийн жаргал, 80-аад оны Улаанбаатар, Коммунист хүмүүжил гээд ёстой л ёс суртахуунлаг социализмын сонгодог дүр төрх хөвөрнө.