Д. Гэрэлт-Од

Эсрэг хүйстнээ "найрах" нууц


Энэ номонд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг тайлбарласан байгаа. Тэрхүү ялгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, түүнд нь тохируулан “найрч” харьцдаггүйгээс болж шинэхэн танилцсан залуус биесээ буруу ойлгож, таарч тохирч болох байсан хосууд хоёр тийш болж, эхнэр нөхрүүд салж сарнидаг. Энэ ном танд ийм байдалд орохгүй байх үнэтэй зөвлөгөөг өгнө. Гарчигны “найрах” гэдэг үгнээс зөвхөн шинэхэн хосуудад зориулсан ном байна гэж бүү бодоорой. Дөнгөж танилцаад байгаа залуус эндээс эсрэг хүйстнийхээ талаар олон шинэ зүйлийг мэдэж, ирээдүйд гаргах олон алдаанаас зайлсхийнэ. Харин үерхэж буй хосууд найз залуу, бүсгүйдээ оноо авах цөөнгүй аргыг мэдэж авч түүгээрээ гэр бүл болох замаа шулуун дардан болгоно. Аль эрт гэрлэсэн архаг хосууд нэгийн хэвийн, “уйтгарт” амьдралын хэв маягаа өөрчилж, хайраар дүүрэн, бат бөх харилцааг бий болгоно.