Б. Ганчимэг

Энэ амьдралд нэг арьсан дотор нэг нүүртэй байж байгаад дуусчихвал сайхан Ц. Нямдорж


Нэг удаа би Цэндийн Нямдорж хэмээх өнөө цагийн хамгийн содон улс төрийн зүтгэлтэнтэй сүүлийн 20-иод жил хийж байсан ярилцлагуудынхаа заримыг эргэн уншиж үзсэн юм. Тэгэх шаардлага гараад гэх үү дээ. Тэр үнэхээр хэн юм бэ. Миний мэдэрдэг, бас хүндэтгэдэг, айж эмээх, бас тал засах аль аль нь шаардлагагүй энэ хөвхөлзсөн гөжүүд “нөхөр” үнэхээр зарим нэгний дайрч давшилдаг шиг тийм олиггүй этгээд гэж үү. Ийм л сонин асуулт орж ирээд архиваа онгичсон хэрэг.