Б. Галсансүх

Бурханд хэлэх зөвлөгөө, CD Бүлэг 2


...Галсансүхийн гаж зүйрлэлийг өгөгдсөн утгаар нь мэдэрч, түүний ертөнцөд аялан, үгэнд нь шингэсэн энерги, аялгууг хүртэж суух нь шүлгийг унших "зам" мөн. "Дэндүү дурын, амархан зүйрлэл авсан, үгийн тоглоом" хэмээх заримуудын эсэргүүцлийг зөвшөөрнө өө... "Ямар амьтан биччихнэ" гэвэл үл зөвшөөрнө өө. Учир нь хэн ч бичээгүй өдий хүрсэн... Б. Бадрал ...Тэрбээр Монголын хамгийн, эрэлттэй, ерөөс шинэ хуучин зууны зааг дээр гарч ирэх л үедээ гарч ирж байгаа зүй тогтолт үзэгдэл ажээ. Төрсөн цаг үеийнхээ жинхэнэ хүү болсон Галсансүх Монголын амьдралын гайхамшигтай, эмгэнэлтэйн давалгаан дунд өнөөгийн Монголын тэргүүн шүлэгч болж чадсан байна... Ч. Билигтсайхан ...ХХ зууны шувтрага, XXI зууны эхэн үеийн яруу найрагт түүн шиг "ШУУГИАНТ", "ШУУГИУЛСАН" яруу найрагч ховор. Түүнийг үгүйсгэх, бас гүйцэх, түүнийг давж гарах шинэ залуусыг Монголын нэн шинэ үеийн яруу найргийн ертөнц хүлээж байна... Д. Галбаатар ...Б. Галсансүхийн яруу найраг бол Оросын яруу найргийн дэг сургууль болон өөрийн төрөлх дорно дахины уламжлалын хүрээнээс урган гарч ирээд евроамерикийн утга зохиолын чиглэлд хандсан Монголын угсаатны утга зохиолын гайхамшигтай томоохон жишээ юм. Аливааг ойлгож ухамсарлах өвөрмөц үзэл бодол, өвөрмөц танилт, өвөрмөц зан чанар болон зориуд эгэл болхи хэл найруулга, дүр дүрслэлүүд тэрчлэн илэрхий тоглоом шоглоом хийгээд ойролцоо утгат хошигнол егөөдөл зэрэг олон янзын давтагдашгүй арга барилуудыг ашигладгаараа Б. Галсансүхийн шүлгүүд дэлхийн яруу найрийн газрын зурагт томоохон жишээ болон зүй ёсоор орно... Л. С. Дампилова ...Б. Галсансүхийн уран бүтээл гурван шинэчлэл авчирчээ. Үүнд: Нэгдүгээрт: Монголчуудын сэтгэлгээнд шинэчлэл хийсэн байна. Хоёрдугаарт: Монгол хэлэнд шинэчлэл хийжээ. Гуравдугаарт: Монголын яруу найрагт шинэчлэл хийжээ... Я. Ганбаатар ...Галсансүх бол Монголын яруу найргийн шинэ үеийн нэгэн туг юм. Энэ туг үргэлж бусдаасаа тод байсан, энэ туг үргэлж бусдыгаа сэрээгч нь байсан. Бид Галсансүхээр бахархдаг... Тэр бол жинхэнэ яруу найрагч... Л. Өлзийтөгс